СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
"Байгууллагын эцэг эхийн зөвлөл"-өөс алба хаагчдын хүүхдүүдийн суралцдаг ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар дунд сургуулийн 2,7, 9, 10 дугаар ангийн 4 бүлгийн 241 сурагчдад "Сэргийлэгч хүү охины зөвлөмж" видео хичээл, "Үе тэнгийн дээрэлхэлт", "Тодорхой төрлийн гэмт хэрэг", "Утаат тамхины хор уршиг", "Халаасны хулгай" сэдэвт сургалт зохион байгуулан сурагчдад мэдээлэл өгч ажиллалаа.