/ Мэдээ мэдээлэл / “Олон улсын ахмадын баяр”

“Олон улсын ахмадын баяр”

Тус цагдаагийн газраас “Олон улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан нийт ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Ойн жим” амралт, сувилалын төвд “Эрүүл агаар-Хөдөлгөөн” уриатайгаар зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр шинээр томилогдсон 20 алба хаагчдаар “Цагдаагийн тангараг” өргүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулж, ахмад, дунд, залуу үеийн залгамж, уялдаа холбоог сайжруулах зорилгоор харилцан яриа өрнүүлж, ахмадын туршлага, үнэтэй зөвлөгөөг сонслоо.
Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, амар тайван байдлыг сахин хамгаалах ариун үйлсэд залуу нас, халуун сэтгэлээ зориулж ажилласан 10 ахмад ажилтныг “Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойн медаль” болон газрын даргын “Баярын бичиг” мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Ахмад ажилтан, алба хаагчдын дунд “АХА”, “Буухиа”, “Дүрс таавар”, “Сугалаа” зэрэг хөгжөөнт арга хэмжээнүүдийг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, харьяа хэлтсийн алба хаагчдын бэлтгэсэн гарын бэлгийг гардуулан өгч, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөн хийж, нэг өдрийг хамтдаа хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүллээ.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт ахмад ажилтан, алба хаагчдадаа баяр хүргэж, эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-05-07
  • 2019-04-05
  • 2019-03-07
  • 2019-02-04
  • 2019-01-07
Эрэн сурвалжилж байна