"Гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийг хянан шалгах эрх бүхий байгууллага иргэдээс төлбөртэй авах тухай"
Тус цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс "Гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийг хянан шалгах эрх бүхий байгууллага иргэдээс төлбөртэй авах тухай" зурагт хуудсыг хариуцсан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төв, хүн ихээр төвлөрдөг газруудад байршуулан, томоохон аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын өргөн дэлгэцээр нэвтрүүлэн иргэд олон нийтэд сурталчлан ажиллаж байна.