/ Хэрэг бүртгэх тасаг / ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын Их хурлаас 2002 оны 1-р сарын 03-ны өдөр “Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-ийг шинэчлэн батласан бөгөөд уг хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 189-р тогтоол гарч ЦЕГ-ын бүтцэд Хэрэг бүртгэх газрыг шинээр байгуулсан.

ЦЕГ-ын даргын 2002 оны 08-р сарын 30-ны өдрийн 290 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийг “тасгийн дарга-1, ахлах хэрэг бүртгэгч-3, хэрэг бүртгэгч-18, цагдаа-жолооч-1, дуудлагын цагдаа-1, нийт 24 хүний орон тоотойгоор баталжээ. Хэрэг бүртгэх тасгийн анхны даргаар, цагдаагийн хурандаа Ш.Мягмаржав ажиллаж байсан.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасаг нь:

  • 2003 онд Нийслэлийн цагдаагийн газрын “Хөдөлмөрийн аварга” тасаг
  • 2004 онд хэлтсийн “Хөдөлмөрийн аварга” тасаг
  • 2005 онд Нийслэлийн цагдаагийн газрын “Хөдөлмөрийн аварга” тасаг
  • 2006 онд Хэрэг бүртгэх албаны “Аварга тасаг”-аар тус тус шагнагдаж байсан.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/284 дугаар тушаалаар батлагдсан шинэ бүтцээр 2015 оны 06 сарын 02-ны өдрөөс Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн  Хэрэг бүртгэх тасаг нь тасгийн дарга-1, хэрэг бүртгэгч-6, жолооч цагдаа-1, нийт 8 орон тоотойгоор дүүргийн  9 хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэлтийн  ажиллагаа явуулж, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэн ажиллаж байна.

 Одоо  хэрэг бүртгэх тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Б.Ганболд, хэрэг бүртгэгчээр цагдаагийн ахмад Б.Олзбаяр, Ш.Тулгабат, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Дөлгөөн, Ж.Золжаргал, цагдаагийн дэслэгч О.Нямбаяр, цагдаа- жолооч, цагдаагийн дэд ахлагч Т.Дагва нар ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2018-10-08
  • 2018-09-06
  • 2018-08-07
  • 2018-07-07
  • 2018-06-07
Эрэн сурвалжилж байна