/ Мэдээ мэдээлэл / ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Улаанбаатар хотын цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамтарсан "Нээлттэй хаалганы өдөр" арга хэмжээ 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус хэлтсийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэнгис" кино театрын танхимд зохион явагдлаа. Үйл ажиллагааны нээлтэнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг, Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Бат-Эрдэнэ нар оролцож арга хэмжээг амжилттай зохион явууллаа. мөн хэлтсийн алба хаагчид,олон нийтийн цагдаа нар арга хэмжээнд идэвхитэй оролцон иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, иргэдэд ажлын онцлог байдлыг танилцуулан ажиллаа. Арга хэмжээний хүрээнд өөрсдийн хийсэн танилцуулга гарын авлага, брошур, сэрэмжлүүлэг зэргийг тараан ажилласан болно.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-05-07
  • 2019-04-05
  • 2019-03-07
  • 2019-02-04
  • 2019-01-07
Эрэн сурвалжилж байна